Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт"-ийн улсын үзлэгийг орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд Өвөрхангай, Архангай аймагт хувиарлагдсан ажлын хэсэг 9 дүгээр сарын 14-нөөс эхлэн манай аймагт ажиллаж байна. Үзлэгийг байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 4 чиглэлээр явуулна. Аймгийн хэмжээнд тус үзлэгт хамрагдах 202 байгууллагаас ажлын хэсэг сонгож үзлэгийг зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд аймгийн Засаг даргын Тамгын газар үзлэгт хамрагдаж байна.