“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж Хайрхандулаан, Тарагт сумдын иргэдийн шүдийг үзэж оношлох, эрүүлжүүлэх ажлыг зохион байгууллаа. Германы олон улсын тусламжийн байгууллагын эмч, БОЭТ-ийн удирдлага, их эмч нараас бүрдсэн баг дээрх сумдад 11 хоног ажиллахдаа алслагдсан хөдөөгийн 1000 гаруй иргэний амны хөндийг эрүүлжүүлж, шүдний эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.
Тус үзлэг, эмчилгээнд хамрагдсан иргэдийн дийлэнх хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл их байгааг харуулж байна хэмээн тус олон улсын тусламжийн байгууллагын эмч нарын багийн ахлагч, ХБНГУ-ын их эмч Olivia Winkler онцлов.
Цаашид “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж бусад сумдыг хамруулахаар төлөвлөж байна.