Үзлэгийн хүрээнд манай аймагт хувиарлагдсан ажлын хэсэг энэ сарын 14-нөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газарт иж бүрэн үзлэг явууллаа. Мөн ажлын хэсгийнхний сонголтоор Аудитын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад тус үзлэгийг явуулж, сумдаас Хужирт сумыг сонгон өнөөдөр тус суманд үзлэг үргэлжилж байна.