Энэ жил Арвайхээр хотын төвд улсын төсвийн 3.7 тэрбум, орон нутгийн төсвийн 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 4.2 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна.
Тодруулбал 9 дүгээр багийн автозамыг улсын чанартай А0302 автозамтай холбосон 1.980 км автозам, авто зогсоол хүртэлх 0.114 км замын өргөтгөл, Хобби төвийн уулзвараас 48 айлын гэрлэн дохиотой уулзвар хүртэлх 0.543 м автозам, гуравдугаар багийн 0.651 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажил, 7 дугаар багийн 2 м өндөртэй, 5 м өргөнтэй 2 ширхэг хос дөрвөлжин хоолой барих ажил хийгдэж байгаа юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн дээрх автозамын ажлын явцтай газар дээр нь очиж танилцаж, хүйтний улирал эхлэхээс өмнө ажлаа түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч комданиудад санууллаа.
Одоогоор автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.