• Албан ёсны цахим хуудас
Монголын хүүхдийн спортын V их наадмаас өсвөрийн тамирчид нийт 22 медаль ганзаглан ирлээ

Монголын хүүхдийн спортын V их наадам 2015 оны 9 дүгээр сарын 12-ноос 19-ний өдрүүдэд спортын 17 төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 21 аймаг, 9 дүүргийн 2000 гаруй тамирчин, 190 дасгалжуулагч Олимпийн наадмын жишгээр анхан шатны тэмцээнээс эрхээ авч өрсөлдсөн их наадамд Өвөрхангай аймгаас спортын 8 төрлөөр 63 тамирчин, 8 дасгалжуулагч амжилттай оролцож 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, медалийн чанараар 12 дугаар байранд шалгарлаа. Түүнчлэн наадмыг зохион байгуулах хорооноос шилдэг зохион байгуулалттай 10 багийг шалгаруулсны нэгээр манай аймгийн баг тамирчид тодорч “Шилдэг баг”-ийн цомоор шагнууллаа.
Хүүхдийн спортын их наадамд амжилт үзүүлсэн баг, тамирчид
•    Жүдо бөхийн төрөлд
Б.Очир дасгалжуулагчтай Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн сурагч Б.Адъяасүрэн 48 кг-ийн жинд хүрэл, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч П.Амгаланпүрэв 55 кг-ийн жинд хүрэл медаль


•    Хөнгөн атлетикийн төрөлд
Б.Баярмаа дасгалжуулагчтай Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Д.Чимэд-Очир 100 метрийн зайд хүрэл, Уянга сумын  1 дүгээр сургуулийн сурагч Д.Цэндсүрэн 5000 метрийн зайд мөнгө, Уянга сумын Жаргалант багийн 10 жилийн сургуулийн сурагч Б.Түмэнжаргал Уртын харайлтын төрөлд мөнгө, 3-ын харайлтын төрөлд хүрэл, 4*100 метрийн буухиа гүйлтийн төрөлд охид хүрэл, хөвгүүд мөнгөн медаль


•    Чөлөөт бөхийн төрөлд
 Э.Баттүшиг дасгалжуулагчтай Сант сумын ЕБ-ын сургуулийн сурагч С.Ойдов 46 кг-ийн жинд мөнгө, Баянгол сумын ЕБ-ны сургуулийн сурагч Д.Эрдэнэжаргалм 63 кг-ийн жинд хүрэл, Бүрд сумын ЕБ-ын сургуулийн сурагч Б.Отгонбаяр 69 кг-ийн жинд Алт, Богд сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ө.Шийрэвпил 40 кг-ийн жинд хүрэл, Арвайхээр сумын 1 дүгээр сругуулийн сурагч Э.Дэлгэрмаа 65 кг-ийн жинд хүрэл, Баянгол сумын ЕБ-ын сургуулийн сурагч Н.Есөнхүсэл 70 кг-ийн жинд хүрэл медаль


•    Хүндийн өргөлтийн төрөлд

Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч О.Дагдансамбуу 44 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр 67 кг, огцом өргөлтөөр 56 кг-ийг өргөж  2 төрлөөр өсвөр үеийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоон алтан медаль хүртсэн бол Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч А.Энхбаяр 48 кг-ийн жинд мөнгө, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч П.Балжиням 50 кг-ийн жинд мөнгө, Спортын дунд сургуулийн сурагч Г.Болорчимэг 58 кг-ийн жинд хүрэл медаль


•    Таеквондогийн төрөлд
П.Ээбум дасгалжуулагчтай Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Н.Тунгалагсайхан 59 кг-ийн жинд хүрэл, Арвайхээр сумын  сургуулийн сурагч У.Ваанчиг +68 кг-ийн жинд  дүгээр хүрэл медаль


•    Хөл бөмбөгийн төрөлд
Б.Эрхэмбаяр дасгалжуулагчтай Хужирт сумын ЕБ-ын сургуулийн Хөлбөмбөгийн охидын баг мөнгөн медаль тус тус хүртлээ.

2015-09-23 20:22:45