Монголын хүүхдийн спортын V их наадамд манай аймгаас спортын 8 төрлөөр 63 тамирчин, 8 дасгалжуулагч эрхээ авч оролцсон. Тэрээр 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж 21 аймаг, 9 дүүргээс 12 дугаар байранд шалгарч, шилдэг зохион байгуулалттай багаар шалгарсан. Их наадамд амжилт үзүүлсэн баг, тамирчид, дасгалжуулагчдад аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол орны 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тамирчидтай өөрсдийн хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж амжилт гаргасан Та бүхэнд баяр хүргэе. Энэхүү амжилт бол тамирчин хүүхдүүд, багш дасгалжуулагчид, спортын салбарын ажилчдын хамтын хүчээр бий болсон ололт амжилт юм. Улсын болоод тив дэлхийн чанартай тэмцээнд оролцож буй тамирчидаа дэмжих бодлогыг аймгийн зүгээс барьж ажиллаж байна. Энэ удаагийн хүүхдийн спортын V наадамд оролцсон баг, тамирчдад орон нутгаас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж Улаанбаатар хотод байх хугацааны байр, хоолны асуудлыг шийдвэрлэсэн. Аймаг, орон нутаг, улсынхаа нэрийг олон улсад цурайтуулсан нэр хүндтэй тамирчид болохыг хүсэн ерөөе” хэмээлээ.
Энэ үеэр тус наадмаас хүртсэн “Шилдэг зохион байгуулалттай баг”-ийн цомыг аймгийн Засаг даргад хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.