• Албан ёсны цахим хуудас
“Түүхийн гэрч-Ахмад үе" номын нээлт болов

“Олон улсын ахмадын баяр”-ын хүрээнд Өвөрхангай аймгийн Ахмадын хорооноос сүүлийн 70 жилд аймгийнхаа хөгжлийг манлайлж, хөтөлж явсан ахмадуудын дурсамж, дурдатгалыг  агуулсан Түүхийн гэрч-Ахмад үе номыг эмхэтгэж, шинэхэн номоо өлгийдөн авлаа.
Энэхүү номонд аймгийнхаа ахмадын байгууллагын үүсэл хөгжил хийгээд зон олон, үр хүүхэд, ахан дүүсээ мөр бүтэн, гэдэс цатгалан, сэтгэл тайван амьдруулж, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж явсан Өвөрхангай аймгийн уугуул, суугуул 60 ахмадын дурсамж дурдатгалыг багтаасан байна.
Номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2015.09.30/ зохион байгуулагдлаа. Нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох, уг номонд ажил, амьдралынхаа дурсамж, дурдатгалыг мөнхөлсөн ахмадын төлөөлөл оролцлоо.


Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ: 84 жилийн түүхийн хуудастай аймгийн 70 жилийг нуруундаа үүрч, өдий зэрэгт хүргэсэн ахмадууддаа баяр хүргэж, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд оруулсан эрдэм ухаан, туршлагаа залуу үедээ өвлүүлж, эрүүл саруул, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө. Тус номыг аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын дэмжлэгээр хэвлүүлжээ.

2015-09-29 23:25:20