Одоогоос хагас зууны тэртээ буюу 1955 онд Өвөрхангай аймагт утга зохиолын нэгдэл анх байгуулагдсан түүхтэй. Тус нэгдлийн 60 жилийн ой энэ онд тохиож буй. Өнгөрөгч амралтын өдрүүдэд түүхт ойг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд Ардын уран зохиолч Т.Галсан, Монголын зохиолчдын эвлэлийн дарга Г.Мөнхцэцэг, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал, Ж.Сарантуяа Өвөрхангай аймгаас төрөн гарсан Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш, “Сорхугтани” романы зохиогч Б.Сарантуяа, яруу найрагч Д.Гэндэнсүрэн, Б.Ичинхорлоо, Б.Тогооч М.Наранболд, П.Энхтөр, Д.Алтангэрэл, С.Дамдиндорж нарын тэргүүтэй зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирж оролцлоо.
Тэрээр Арвайхээрчүүдэд уран бүтээлийн дээжээсээ өргөн барьснаас гадна Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 60 ширхэг мод тарьж, аймгийн төв номын санд 60 ширхэг ном бэлэглэн, Өвөрхангай аймгийн зохиолч, яруу найрагчдын бүтээлийн дээжсээр нэгтгэн хэвлүүлсэн “Арвайн хүрээний алтан шаштир” номын нээлтийн арга хэмжээнд оролцлоо.