Дорноговь аймагт зохион байгуулагдсан үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн заан Б.Энхтөр дасгалжуулагчтай баг тамирчид оролцож хүрэл медалийн эзэн боллоо. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээнд ирээдүйн аварга, арслан, гарьд, заануудын залгамж халаа болсон өсвөрийн хүчтэнүүд гурван насны ангилалд уран мэхийг уралдуулсан бөгөөд Догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутагт анх удаа болж байгаагаараа онцлог юм. Тус тэмцээнд Орхон, Баян-Өлгийгөөс бусад 19 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны 80 гаруй бөхчүүд барилдсан юм.