Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгчид Орхон аймагт зохион байгуулагдсан “Хангайн бүсийн түншлэл-2015” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо
Бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Хангайн бүсийн түншлэл” үзэсгэлэн худалдаа 2015 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай, Орхон, Баянхонгор, Хөвсгөл, Булган аймгууд оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, борлуулалтын орлогыг нэмэгдүүлж нийт 15 номинаци шалгарууллаа. Манай аймгаас 9 аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоо оролцсоноос “Бүргэдэй хайрхан” ХХК-ийн уянгын хийцийн гэрийн мод орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн, “Өв сүү” Хоршооны бяслаг-сыр импортыг орлох бүтээгдэхүүнээр, “Зөөлөн сувд” хоршооны ширмэл ширдэг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр, “Үнэнч хийдэл” бүлийн хүүхдийн цагаан ултай гутал шилдэг үйлдвэрлэгч бүлгээр, “Баян дөхөм” хоршооны сүү, сүүн бүтээгдэхүүн шилдэг үйлдвэрлэгч хоршоогоор тус тус шалгарлаа.
2015-10-14 00:59:45