Энэ сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Арвайхээр хотод ажиллаж байна. Тэрээр өглөө 9:00 цагт аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралд оролцож удирдлагуудад Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал, 2016 оны төсвийн төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултуудад хариуллаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Өвөрхангай аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг нүдээр үзээд бахархаж байгаагаа энэ үеэр илэрхийлэв.
УИХ-ын эрхэм гишүүн аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтай танилцахын сацуу 12 дугаар ангийн сурагчид болоод ард иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.