Гэр бүл, хүний хөгжлийн төв буюу Гэрлэх ёслолын ордон 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад орсон. Хүний амьдралын хамгийн аз жаргалтай агшин өрнөж байдаг тус өргөө энэ жил 5 жилийн ойтоогоо учран золгож байна. Энэ хугацаанд тус ордонд нийт 200 гаруй хос гэрлэлтээ батлуулсны 50 гаруй нь энэ онд хуримлажээ. Зөвхөн өөрийн аймгийн төдийгүй зэргэлдээх аймаг, Улаанбаатар хот, гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй Монголчууд зорин ирж хуримын ёслолоо хийдэг байна.