• Албан ёсны цахим хуудас
“Архигүй хамт олон уриалга”-ыг гаргалаа

Аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр албан даалгавар, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг үндэслэл болгон аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран “Архигүй хамт олон уриала”-ыг гаргалаа.


Тус уриалгад “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид өөрсдөөсөө эхэлж, хамт олон, гэр бүлээрээ аливаа тэмдэглэлт ой, баяр ёслол, уулзалт, үдэшлэгийг архигүйгээр тэмдэглэж хэвшин бусаддаа үлгэр дуурайлал үзүүлж, нийгэмд болон өөрийнхөө эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалжээ.

Энэхүү уриалгыг өнөөдөр /2015.10.20/ аймгийн хэлтэс албадын дарга нарт гардуулан өгөв.


Аймгийн хэмжээнд 2014 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 26.9 хувь нь авто ослын, 43.1 хувь нь архинаас үүдэн гарч, архинаас шалтгаалсан өвчлөл, нас баралт жил ирэх тусам өсч байгаа нь нийгэмд тулгамдаж буй хамгийн эмзэг, аймшигтай асуудал болоод байна. Иймд аймгийн нийт албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Та бүхнийг энэхүү уриалгад нэгдэж архи гэгч “хор”-оос татгалзахыг уриалж байна.

2015-10-20 10:31:03