• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын ивээлд хүүхдийн анхдугаар паралимп зохион байгуулагдлаа

Энэ сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анхдугаар паралимп Арвайхээр хотноо боллоо. Тус спортын наадмыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах аймгийн хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор Боловсрол, соёлын газар, Энхтайвны корпус олон улсын байгууллага, Монголын тусгай олимпын хороо хамтран зохион байгуулав.


Наадамд сагсан бөмбөг, гар бөмбөг, 4 төрөлтөт хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын 4 төрлөөр 12-18 насны 40 гаруй хүүхэд оролцож, 72 багц медалийн төлөө  хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр Спортын ордоны хойморт олимпийн галт бамбарыг асааж, тусгай олимпийн тугийг өргөн мандуулсан юм.


Түүнчлэн паралимпийн үеэр 12 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй хүүхдийн дунд спорт тэмцээнүүдийг зохион байгуулж, хүүхдүүд маань нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэв.
Хүүхдийн анхдугаар паралимпд багийн дүнгээр Шинэзуун бүс тэргүүн байранд шалгарч цомын эзэн болсон бол Ханхөгшин, Орхон түшээ, Говь-Эрдэнэ бүсүүд амжилттай оролцож Биеийн тамир, спортын газрын медалиар шагнагдлаа.


 

2015-10-21 23:28:48