Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2015.10.22/ хуралдлаа. Тус хурлаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах тухай, 2010-2015 оны аймгийн ИТХ-ын тогтоолын биелэлтийн тухай, Орон нутгийн автозамын сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хэлэлцэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар шийдвэрлэв.