• Албан ёсны цахим хуудас
Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ төсөл манай аймагт хэрэгжиж эхэллээ

Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь Орбис олон улсын байгууллагатай хамтран “Монгол нүд судлалын шилдэг загвар-Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү төсөл нь 2014 оноос эхлэн 5 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд төслийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Өвөрхангай, Дорнод, Ховд, Хөвсгөл, Орхон аймгуудад хэрэгжүүлнэ. Монгол Улсад хүүхдийн нүдний цогц тусламжийн загвар бий болгох нь энэхүү төслийн гол зорилго юм.
Төслийн хүрээнд “Хүүхдийн харааны чадал шалгах аргачлал, хүүхдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах программ хангамж” сургалтыг БОЭТ-өөс ЭХЭМҮТ -тэй хамтран зохион байгуулж ерөнхий боловсролын сургууль болон сум, өрхийн эмч, сумдын нийгмийн эрүүл мэндийн ажилчдыг сургагч багшаар бэлтгэв.


Цаашид сургагч багш нар нь сумынхаа ЕБС-ийн 12-оос дээш насны хүүхдүүдийн нүдний харааг шалгаж харааны гажигтай сурагчдыг эрт илрүүлж нүдний эмчрүү илгээх, сурагчдын  мэдээллийг программд оруулах,  судалгаанд дүгнэлт хийн, хүүхдийн хараанд тохирсон нүдний шил тааруулах тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Хүүхдийн харааг хамгаалах, сохролын сул хараанаас сэргийлэх чиглэлээр БОЭТ-ийн нүдний тэргүүлэх зэргийн эмч Г.Бямбасүрэнгээр ахлуулсан нүдний тасгийн эмч, сувилагч нар ажиллах юм. 2015 онд Арвайхээр сумын ЕБС-ийн сурагчдын харааг шалгаж, харааны гажигаас урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, зөвлөгөө өгч ажиллана. 2016 оноос эхлэн сумдын ЕБС-ийн сурагчдад тандалт, судалгаа, тусламж (харааг шалгах, харааны шил тааруулах) үйлчилгээг үзүүлж ажиллах төлөвлөгөөтэй ажээ.
 

2015-10-29 10:52:23