• Албан ёсны цахим хуудас
2015 онд газар тариалангийн салбарт тавьсан зорилтоо биелүүлж хангалттай хэмжээний ургац хурааж авлаа

Аймгийн хэмжээнд 2015 оны ургац хураалтаар үр тариа 3985 га-гаас 3992.6 тонн  үүнээс улаан буудай 3730 га-гаас 3814.6  тонн, бусад үр тариа 250 га-аас 188 тонн, төмс 361 га-гаас 4010.3  тонн, хүнсний ногоо 196.5  га-гаас  2640.6  тонн, тосны ургамал 1170 га-аас 404 тонн, тэжээлийн ургамал 707.1 га-гаас 1639  тонн, жимс жимсгэнэ 125.4 га-аас 57.1  тонн, улаан буудай 1 га-гаас 10.2  центнер, төмс 111.2 центнер, хүнсний ногоо 134 центнер хураан авчээ. Энэ жилийн ургац хураалтыг өнгөрөгч жилтэй харьцуулахад улаан буудай  208.6 тонн, бусад үр тариа 63 тонн, төмс 18.7 тонн, хүнсний ногоо 155.3 тонн, тосны ургамал 141 тонн, малын тэжээл 7 тонн-оор тус тус илүү байна.  Бодит ургацаар  аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 58.9 хувийг хангах улаан буудай, төмсний 72 хувь, хүнсний ногооны 33 хувийг хангахуйц ургац аваад байна. Мөн энэ онд аймгийн хэмжээнд 13 аж ахуйн нэгж, иргэн нийт 5963 га-д уринш боловсруулаад байгаа юм.



 

2015-11-02 22:01:09