Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас аймаг, орон нутаг, иргэдийнхээ өмнө хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг иргэд, олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон тухайн асуудлыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор “Зорилтот жил”-ийг зарлан ажилладаг билээ. Энэ хүрээнд 2016 онд хэрэгжүүлэх “Зорилтот жил”-ийн нээлттэй санал асуулгыг аймгийн хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 1-нээс 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тухайн санал асуулгад иргэд тулгамдсан асуудлаа илэрхийлэхээс гадна түүнийг хэрхэн шийдвэрлэх бүтээлч саналуудаа ирүүлэх юм. Нээлттэй санал асуулгыг суурин утас, саналын хайрцаг, телевизийн шууд нэвтрүүлэг, цахимаар болон иргэдийг өөрийн биеэр хүлээн авах хэлбэрүүдээр зохион байгуулж байна. Тодруулбал 70321111, 70323912 дугаарын суурин утсанд, төрийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний төвүүдэд байршуулсан саналын хайрцганд, аймгийн албан ёсны uvurkhangai.mn цахим хуудсанд, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өөрийн биеэр, долоо хоног бүрийн даваа гарагт “Соёмбо” телевиз, мягмар гарагт “Арвайхээр” телевиз, лхагва гарагт “GM” телевиз, пүрэв гарагт “Хас” телевизээр тогмол 20:30 цагаас дамжуулах шууд нэвтрүүлэгт холбогдож саналаа өгөх боломжтой. Аймгийн хэмжээнд нийт 196 цэгт саналын хайрцаг байршуулаад байна.