Баянгол сумын төвөөс зүүн урагш 500 метрийн зайд Онги голын дээр модон гүүр барьж байгаа билээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 189.0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус ажлыг “Саруул харгуй” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 11 сарын 20-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байна. Гол үерлэсэн үед нутгийн иргэд 60-70 км газар тойрч аймгийн төвийн гүүрээр гол гардаг. Тус гүүр ашиглалтад орсноор иргэд цаг хугацаа, санхүүгээ хэмнэх боломж бүрдэх юм.