11 дүгээр сар нь аймгийн хэмжээнд энэ оны хийсэн ажлаа тайлагнах, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөх сар байдаг. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга, холбогдох албаны удирдлагуудаас сумын Засаг дарга нарт мэдээлэл хийв. Тодруулбал 2015-2016 оны хөдөө аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, Орон нутгийн төсвийн тодотголын тухай, Сумдад олгох Орон нутгийн хөгжлийн сангийн болон санхүүгийн дэмжлэгийн гүйцэтгэлийн тухай, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгсөн юм.