Орон нутагт худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас А3 сертификат олгох сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтад төсвийн байгууллагын ажилтан, иргэдийн төлөөлөл 80 гаруй хүн хамрагдаж байгаа юм.
Сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авч тэнцсэн иргэдэд А3 сертификатыг олгох ажээ. А3 сертификаттай болсноор сум, орон нутагт зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллах боломжтой болох ажээ. Иргэд худалдан авах ажиллагааны талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор тендерийн үйл явц илүү нээлттэй, ил тод болох нөхцөл бүрдэх юм байна. Шалгалтыг энэ сарын 20-ны өдөр буюу баасан гарагт зохион байгуулна.