Өвөрхангай аймагт хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг энэ сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний нээлтэд аймгийн удирдлагууд, хүүхдийн байгууллагатай ажил, амьдралаа холбосон ахмад, залуу үеийн төлөөлөл, хүүхэд багачууд, эцэг, эхчүүд оролцлоо.
Баярын энэ өдөр 420 гаруй авьяаслаг хүүхэд, багачууд оролцсон “Ирээдүйд тэмүүлсэн хүүхэд нас” урлагийн нэгдсэн тоглолт, “Хүүхдийн ертөнц-90” түүхийн булан, хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн, “Шуугиан тасраагүй 90 хавар” номын нээлт, Өсвөрийн үндэсний бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдлаа.