• Албан ёсны цахим хуудас
Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойд зориулж “Шуугиан тасраагүй 90 хавар” номыг бүтээлээ

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн хүүхдийн байгууллагад хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулан ажилласан үе үеийн ажилтан, албан хаагчид, багш сурган хүмүүжүүлэгчдийн дурсамж дурдатгалыг багтаасан “Шуугиан тасраагүй 90 хавар” номыг бүтээлээ. Тус номын нээлтийг баярын үеэр зохион байгуулж, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасаг, аймгийн Төв номын санд шинэ номынхоо дээжээс өргөн барилаа.

 

2015-12-01 00:22:01