Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан эхэллээ
Тус хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 69.6 хувийн ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар дараах 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
1.Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай
3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны үндсэн чиглэлийн төслийн тухай
4. 2015 оны “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн тайлан, 2016 оны зорилтот жил болгох тухай
5. Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөлтийн биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөлтийн төслийн тухай
6. Газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтанд авах тухай
7. Аймгийн 2015 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2016 оны төсвийн төслийн тухай
8. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тайлан
9. Аймгийн ИТХ-ын Тргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай