Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны эхний 3 жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, 88 хувийн биелэлттэй буюу хангалттай гэж дүгнэлээ. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт Эдийн засгийн өсөлт-Ажилтай орлоготой иргэн, Нийгмийн бодлого-Хүний хөгжил, Иргэдийн оролцоотой-Төрийн үйлчилгээний шинэчлэл гэсэн 3 үндсэн бүлэг, 153 зорилт, арга хэмжээ тусгагдсан юм.