2012-2015 онуудад улс, орон нутгийн төсөв, гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд нийт 176.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Үүний 70.5 тэрбум нь улсын төсвийн хөрөнгөөр, 31.5 тэрбум нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр, 24.9 тэрбум нь гадаадын хөрөнгө оруулалтаар, 49.7 тэрбум нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байна. 2013 онд 74.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс гадаадын 6.8 тэрбум, улсын төсвийн 42.7 тэрбум, орон нутгийн төсвийн 9.6 тэрбум, хувийн хэвшлийн 15.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийгдэж, урд оноос 33.4 тэрбум төгрөг буюу 82.0 хувиар өссөн байна.
2014 онд 69.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 18.7 тэрбум нь улсын төсвийн хөрөнгөөр, 12.7 тэрбум нь орон нутгийн төсийн хөрөнгөөр, 5.7 тэрбум нь гадаадын хөрөнгө оруулалтаар, 32.7 тэрбум нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдлээ.
2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаагаас улсын төсвөөс 9.1 тэрбум, орон нутгийн төсвөөс 9.2 тэрбум, гадаадын төсөл хөтөлбөрөөс 12.4 тэрбум, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Түүнчлэн сүүлийн 3 жилд иргэдийн хадгаламжийн хэмжээ 60.8 тэрбум төгрөг болтлоо өссөн үзүүлэлттэй байна.