Сүүлийн 3 жилийн хугцаанд Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргалаа. Энэ хүрээнд шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, автозамын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Азийн хөгжлийн банкны “МОН-2301” төслийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дулааны 3.5 км, цэвэр усны 0.5 км, бохир усны 3.1 км шугамын ажлыг хийлээ. Мөн 1.3 км хатуу хучилттай автозамыг явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт ашиглалтад оруулж, цахилгааны эх үүсвэрийг суурилуулав. Эдгээр ажлууд хийгдсэнээр төлөвлөгөөний дагуу баригдах барилга байгууламжууд инженерийн шугам сүлжээнд холбогдох, иргэд шинэ хотдоо ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдлээ. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуушинэ суурьшлын бүсэдэхний ээлжинд шинээр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг барьж , ашиглалтад оруулаад байна.