Гэр хорооллын цахилгаан хангамжийн найдвартай бэлэн байдлыг тогтмол ханган ажиллаж, улс, орон нутгийн төсөвт шаардагдах хөрөнгийг жил бүр тусган ажиллаж байна. Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Уянга, Баянгол, Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Есөнзүйл, Сант, Төгрөг, Баянгол сумдад нийт 70 км цахилгааны шугам, 28 дэд станцыг барьж байгууллаа.Үүний үр дүнд шинэ суурьшлын бүсүүд болон сумдын цахилгааны эх үүсвэрийг сайжруулж, дэд бүтэц хөгжих, орон сууцны хорооллууд баригдах нөхцөл бүрдэхээс гадна эрчим хүчний уналттай, тогны асуудалтай байсан айл өрхүүдийн цахилгааны хүртээмж эрс сайжирлаа.