Шинэ оны босгон дээр Монгон Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар Өвөрхангай аймгаас 74 иргэн төрийн дээд одон медаль гардаж, энгэрээ мялаалаа. Аймаг, орон нутаг, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан эдгээр хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 6, Алтан гадас одонгоор 37, Хөдөлмөрийн хүндэт медалиар 31иргэнийг шагнаж, алдаршуулав. Төрийн одон медалийг12 дугаар сарын28-ны өдөраймгийн ИТХ-ын даргаГ.Ганболд, Засаг даргаД.Тогтохсүрэннар гардуулан өгсөн юм.