• Албан ёсны цахим хуудас
Аймгийн залуучуудын зөвлөлгөөнд 350 гаруй залуу оролцлоо

2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан жилийн ажлын хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөнд салбар бүрийн залуучуудын санал бодлыг сонсож, тусгах зорилгоор аймгийн залуучуудын зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах аймгийн хорооны гишүүд, 19 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга  болон төрийн байгууллага, хөдөө аж ахуй, залуучуудын байгууллага, бизнес болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг төлөөлж 350 гаруй залуу оролцлоо.

Залуучуудын талаар аймгийн хэмжээнд баримталж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.

Мөн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээ, Хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудын оролцоо, залуу малчдыг дэмжих бодлого, Залуучуудын боловсролын түвшин, анхаарах асуудлын тухай, Залуучуудын эрүүл мэнд, анхаарах асуудал сэдвүүдээр холбогдох хэлтэс албадаас мэдээлэл хийж, залуучуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Түүнчлэн зорилтот жилийн ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулж, залуучуудын саналыг сонслоо.

Зөвлөлгөөнд оролцсон залуучуудын зүгээс аймгийнхаа 41.0 гаруй залуучуудад хандаж уриалга гаргасан юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болж амжилт гаргаж буй залуучуудын төлөөллийг шагнаж урашууллаа.

 

2016-01-27 00:04:41