Аймгийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газраас аймаг, орон нутаг, иргэдийнхээ өмнө хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг иргэд, олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон, тухайн асуудлыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор зорилтот жил болгон ажилладаг. Энэ хүрээнд 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах аймгийн хороог аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг энэ оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, бүх сумдын залуучуудын төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцов. Энэ үеэр “Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн, Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын танхимын эрхлэгч, доктор, проффессор Б.Оюун-Эрдэнэ, Монголын Лектор төвийн сургагч багш Ү.Амарбат нар залуучуудад зориулж хувь хүний ёс суртахуун, гэр бүлийн үнэ цэнэ, залуучуудын оролцооны талаар лекц уншлаа.
Манай аймагт 15-35 насны 41.0 гаруй залуу байгаа нь нийт хүн амын 36.8 хувийг эзэлж байгаа юм. Залуучуудын өмнө хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл салалт, архидалтын асуудлууд тулгамдаж байгаа бөгөөд жилийн ажлын хүрээнд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын идэвх оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг аймаг, орон нутгийн удирдлагууд, залуучуудын байгууллагын төлөөлөл хэлж байв.