Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж өндөр үнэлгээ авсан сумдыг шалгарууллаа. Тэргүүний сумдаар Арвайхээр, Гучин-Ус, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Баянгол сумд тодорлоо. Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд чанар хүртээмжтэй хүргэж, 2015оны үйл ажиллагаагаар Арвайхээр сумын Бурхи, Баян-Өндөр сумын Хартойром, Хужирт сумын Шунхлай баг тэргүүллээ. Дээрх шагналуудыг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар гардуулж өгөв.
Арвайхээр сум
Гучин-Ус сум
Нарийнтээл сум
Баруунбаян-Улаан сум
Баянгол сум