2015 оны жилийн эцсийн мал тооллогоор манай аймаг 4.5 сая толгой мал тоолуулж, улсдаа тэргүүлсэн. Мал сүргийн тоо толгой өссөнтэй холбогдуулан “Аймгийн сайн малчин”-ны тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж, шинээр 49 “Аймгийн сайн малчин” төрөн гарлаа. Тодруулбал Баян-Өндөр сумаас 3, Бүрд сумаас 5, Бат-Өлзий сумаас 4, Баруунбаян-Улаан сумаас 1, Баянгол сумаас 4, Гучин-Ус сумаас 4, Есөнзүйл сумаас 3, Өлзийт сумаас 3, Зүүнбаян-Улаан сумаас 1, Богд сумаас 4, Нарийнтээл сумаас 2, Сант сумаас 2, Тарагт сумаас 1, Төгрөг сумаас 1, Уянга сумаас 2, Хайрхандулаан сумаас 4, Хужирт сумаас 1, Хархорин сумаас 3, Арвайхээр сумаас 1 “Аймгийн сайн малчин” тодорсон юм.
Сайн малчдын шагналыг гардуулах ажлын хэсгүүд байгуулагдаж, 1 дүгээр сарын 27-ноос 30-ны хооронд малчны хотонд ажиллалаа.