Жил бүрийн нэгдүгээр сард өнгөрөгч оныхоо ажлыг дүгнэж, шилдгээр тодорсон сумд, агентлагуудыг алдаршуулж, шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу 1 дүгээр сарын 26-ны өдөр шилдэг сумдад шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр тэргүүний агентлагуудад шагнал гардууллаа.
Монгол улсын Засгийн газар, аймаг, сумдын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлж, 2015 оны үйл ажиллагааны үнэлгээгээр өндөр оноо авсан агентлагуудыг тодруулсан. Тэргүүний агентлагаар Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар шалгарсан юм.
Хүнс, хөдөө аж ахуйн газар
Боловсрол, соёлын газар
Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс
Эрүүл мэндийн газар