Хөдөлмөр зүтгэлээ дайчлан идэвх санаачилгатай ажиллаж, мэдлэг боловсрол, ур чадвараараа аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй ажилтан, ажиллагсдыг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай.
Энэ хүрээнд 2015 оны аймгийн аварга ажилтнаар 10 хүнийг тодруулж, шагнаж урамшуулав. Тодруулбал аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнс, газар тариалангийн хэлтсийн дарга Цэнд-Аюушийн Ариунаа, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Сахьяагийн Бямбасүрэн, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Нийгмийн халамжийн ажилтан Суурийн Цэрэндулам, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны цаг уурын инженер Борисын Отгондулам, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгч Амгаабазарын Маамхүү, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Ёндонжамцын Сүхбаатар, Арвайхээр хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн багш Хайдавын Пүрэвсүрэн, Гучин-Ус сумын Соёлын төвийн эрхлэгч Орхонтуулын Цогбат, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн их эмч Доржийн Чулуунцэцэг, “Арвайхээр палас” ХХК-ийн ерөнхий менежер Дашдондовын Лхам-Янжин нар аймгийн аварга ажилтнаар шалгарч, шагналаа гардан авлаа.