2016 оны 2 дугаарсарын 8-наас 14-нийгдуусталх 6 дугаар долоо хоногт аймгийн хэмжээнд 1044 иргэн амбулаториор үйлчлүүлсний 166 буюу 15.9 хувь нь томуу, томуу төст өвчлөлтэйгэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 8.4 хувь , өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар өссөн байна. Тус өвчнөөр өвчлөгсдийн 94 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, үүнээс 79 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа ажээ. Томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос 0-11 сар хүртэлх насанд нэмэгдэж, бусад насанд адил түвшинд байна.
18 сумын амбулаторийн нийт үзлэгийн 8.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өмнөх 7 хоногоос 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар тус тус өссөн, түргэн тусламжийн дуудлагад томуу, томуу төст өвчлөлийн шалтгаант дуудлага 20 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 2 хувиар өссөн байна. Амбулаторийн үзлэгээс томуу, томуу төст өвчний эзлэх хувь нийт сумдын 68.4 хувьд нь 10-аас дээш хувьтай байна. Үүний зэрэгцээ улаанбурхан, салхинцэцэг өвчний тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байгаа юм.