Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж буй “Швейцарийн хөгжлийн агентлаг-Байгаль орчны боловсрол ”төслийн хүрээнд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны харьяа Насан Туршийн Боловсролын Үндэсний Төв хамтран Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа ажээ.
Тус төсөлд Өвөрхангай, Ховд, Дундговь, Сүхбаатар, Орхон, Сэлэнгэ, Завхан аймаг хамрагдаж байгаа бөгөөд аймгуудын Засаг даргын дэргэдэх Насан Туршийн Боловсролын төвийн багш нар “Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол” “Тогтвортой хөгжил ба ЭКО систем” “Тогтвортой хөгжил- ба хоол хүнс, ухаалаг хэрэглээ, цэвэр орчин”, “Тогтвортой хөгжил ба биологийн олон янз байдал” “Тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” зэрэг агуулгын хүрээнд 3 үе шаттай сургалтад хамрагдаж, орон нутагт дээрх чиглэлийн сугалтыг зохион байгуулах эрхийг авчээ.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсролын төвөөс эхний ээлжинд Арвайхээр сумын 11 багийн иргэдийн Нийтийн Хурлын Дарга, Засаг дарга, нийгмийн ажилтан, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, арга зүйч, багш зэрэг 60 гаруй иргэнд тогтвортой хөгжлийн боловсролын талаарх шаталсан сургалтыг зохион байгуулжээ. Дээрх зорилтот бүлэг тус шаталсан сургалтанд хамрагдснаар орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголт мэдээллийг өгөх, мэдлэгийг нэмэгдүүлэх,түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн сургагч багш болон бэлтгэгдэж байгаа ажээ.