Зорилтот жилийн хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөөнд залуучуудынхаа санал, бодлыг тусгаж жилийн ажлыг зохион байгуулах аймгийн хороогоор хэлэлцэн баталсан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд 3 дугаар сараас эхлэн 5 дугаар сарыг дуустал хугацаанд хөдөө сумдын залуучуудруу чиглэж ажиллах юм. Тодруулбал сумдад ажиллаж, амьдарч буй залуучуудыг амьдралын зөв дадал, хэвшилд уриалан дуудсан сургалт, сурталчилгааг зохион байгуулах, тэдэнд тулгамдсан асуудлыг судлах, санал хүсэлтийг хүлээн авах, урлаг, спортын уралдаан тэмцээнээр дамжуулан залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, зорилтот жилийн үйл ажиллагааг сурталчлах зорилготой.