Өнөөдөр /2016.03.10/ сумдын ЗДТГ-ын дарга нарт аймаг, орон нутгийн цаг үеийн ажлаар сургалт, семинар зохион байгуулж байна. Тодруулбал Хүний нөөцийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангийн талаар, Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлэх хугацаатай мэдээ, тайлангийн хуваарийн тухай, Сумдын санхүүгийн албаны тухай, 2016 оны төсвийн төлөвлөлтийн талаар, Шинээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай, Улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар, Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2015 онд хийгдэх хяналт, шалгалтын төлөвлөгөө, 2015 онд хийсэн хяналт шалгалтаас илэрсэн санхүүгийн зөрчил, дутагдал, түүний шалтгаан нөхцлийн талаар, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар, “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн талаар холбогдох албаны хүмүүс мэлээлэл өгч байна.