• Албан ёсны цахим хуудас
Арвайхээрийн залуучууд урлаг, спортын бага наадамд хүчээ сорино

Арвайхээр сумын ИТХ-аас 2016 оныг “Залуучуудын хөгжил-оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд “Арвайхээр сумын урлаг, спортын анхдугаар бага наадам”-ыг тус сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн Биен тамир спортын газар, Хөгжимт драмын театр, спортын мэргэжлийн холбоод, залуучуудын байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна.

Залуучуудыг урлаг, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулж, тэдний хөгжил-оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хамт олны нийгмийн идэвхийг өрнүүлэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, баг, байгууллага, хамт олны нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг наадамд 18-39 насны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид ажиллагсад, багийн иргэд оролцох боломжтой юм. Тус наадам үндэсний бөх, сагсан бөмбөг, зуун буудалт даам, ширээний теннис, волейбол, олс таталт, ажлын байрны дасгал зэрэг спортын 7 төрөл, гоцлол дуу, хамтлаг дуу, хөгжмийн төрөл, хамтлаг бүжиг, язгуур урлаг, гоцлол бүжиг урлагийн 6 төрлөөр зохион байгуулагдах ажээ. Наадмын урлагийн төрлүүдийн 1 дүгээр шатны шалгаруулалт 2016 оны 3 дугаар сарын 22-23, 2 дугаар шатны шалгаруулалт 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд, спортын төрлүүд 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдана.

 

2016-03-15 15:32:04