Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймгийн Цэргийн штабаас төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Марш тактикийн аварга салаа шалгаруулах тэмцээн, хүчит бөхийн барилдаан, гар бөмбөг, Пауэрлифтинг, шагайн харваа, “Бооцоот буудлага”-ын тэмцээн, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд Цэрэгжилтийн “Дөл” тоглолт, Дэвжээ”тэмцээн, Орон нутгийн судлах музейд буудлагын зэвсгийн үзэсгэлэн,Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хурал, “Цэргийн хүрээний” нэгдсэн тооллого зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.