Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наамдыг аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс Монголын зохиолчдын эвлэлийн Өвөрхангай аймаг дахь салбар “Арвайн хүрээ” нэгдэлтэй хамтран энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Хүүхэд, багачуудыг монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх туурвих урлагт сургах, “Хүрэл тулга-2016” улсын наадамд оролцогчдыг шалгаруулах зорилгоор тус наадам 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 1дүгээр шатны шалгаруулалтанд 5 сумын 20 сургуулийн 88 сурагч өөрсдийн зохиосон шүлгээ ирүүлснээс 6-9 дүгээр ангийн сурагчдын насны ангилалд 9, 10-12 дугаар ангийн насны ангилалд 8 хүүхэд тус тус шалгарч 2, 3 дугаар шатны шалгаруулалтанд оролцлоо. Өсвөрийн яруу найрагчид 2 дугаар шатанд өөрсдийн зохиосон шүлгээ уншиж сонирхуулан, 3 дугаар шатанд шалгарсан оролцогчид Дэлхий, Эх орон сэдвээр 4-8 мөрт зохиож авьяас билэг, ур чадвараараа өрсөлдсөнөөс 10-12 дугаар ангийн насны ангилалд Тэргүүн байранд Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Долгорсүрэн, дэд байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Г.Золбоо, гутгаар байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Бямбасүрэн, тусгай байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ш.Янжинлхам, 6-9 дүгээр ангийн насны ангилалд Тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч Э.Манал, дэд байранд Төгрөг сумын ерөнхий боловсролын 8 дугаар ангийн сурагч А.Гаапилмаа, гутгаар байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Х.Түвшинсайхан, тусгай байранд Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Ариунзул нар тус тус шалгарлаа. Насны ангилал тус бүрд шалгарсан өсвөрийн яруу найрагчид 2016 оны 4 дүгээр сарын 8, 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хүрэл тулга-2016” улсын наадамд оролцох юм. Наадмын ерөнхий шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, утга зохиолын төлөө шагналт, яруу найрагч, Н.Пүрэв, шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, утга зохиолын төлөө шагналт ахмад зохиолч С.Мөнхдалай, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цэвээндулам нар ажиллалаа.