Монгол улсийн Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг энэ сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар гардууллаа.