Аймгийн “Эх барихын мэргэжлийн баг”-аас сумдын эх барих эмч, сувилагчдын дунд “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, эхийг төрөлтөнд бэлтгэх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нярайн сэхээн амьдруулалтаар эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах зорилгоор дадлага ажилд тулгуурлан зохион байгуулагдсан. Сургалтанд баруун болон хангайн бүсийн сумдын эрүүл мэндийн төвийн 19 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.