Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 3 сард 649 хүүхэд шинээр мэндэлж, 183 хүн нас барсан байна. Хүн амын цэвэр өсөлт 466 болж өмнөх оны мөн үеийнхээс 9.3 хувиар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 5.7, нас баралт 1.6 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлт 0.3 пунктээр, нас баралт 0.1 пунктээр буурсан байна.