Нийгмийн даатгалын сангийн орлого эхний 3 сард 13.6 тэрбум төгрөг, зарлага 12.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 1.9 тэрбум төгрөг буюу 16.5 хувиар, зарлага 1.1 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлогын 11.0 хувийг эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, 83.3 хувийг тэтгэврийн даатгалын сангийн орлого, 0.6 хувийг ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, 1.5 хувийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах даатгалын сангийн орлого, 3.6 хувийг тэтгэмжийн даатгалын сангийн орлого тус тус эзэлж байна. Нийгмийн даатгалд даатгуулагчдын 60.1 хувь нь заавал даатгуулагчид, 39.9 хувь нь сайн дураар даатгуулагчид байна. Сайн дураар даатгуулагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 1584 хүнээр буюу 24.4 хувиар өсчээ. Заавал даатгуулагчдын 45.1 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад, 54.9 хувь нь төсөвт байгууллагад ажиллаж байна.