• Албан ёсны цахим хуудас
Монгол улсын “Улаан ном” сэдэвт тэмцээнийг зохион байгуулна

Цэнгэг усны нөөц, байгалт хамгаалах төвөөс жил бүр “Хүрээлэн буй орчин дахь бидний оролцоо” уриан дор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль, хүрээлэн буй орчин, экологийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгуулдаг ажээ. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Монгол улсын “Улаан ном” тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарлаж байна. Тэмцээн багийн төрлөөр зохиогдох бөгөөд сургууль тус бүрээс 1-2 баг оролцох боломжтой. / Баг тус бүр 5 гишүүн, багшийн хамт/ Бүртгэлийг 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Тэмцээн 1987, 1997, 2013 онд хэвлэгдсэн Монгол улсын “Улаан ном”-ын агуулгын хүрээнд явагдана. Тэмцээний шалгаруулалт 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болно. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд тархац нутаг нь хумигдаж, тоо толгой нь цөөрч устах аюулд орсон биологийн төрөл зүйлүүдийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, байгаль хамгаалах үйлсэд сурагчдын оролцоон нэмэгдүүлэх, учир шалтгааныг таниулж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил олгох чухал ач холбогдолтой тэмцээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг идэвхтэй оролцохыг урьж байна.

2016-04-18 10:22:23