Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2001 онд шинэчлэн батлагдсан Эрчим хүчний тухай хуулийн 12-р зүйлийн 12.4 болон Дэд бүтцийн сайдын 2003 оны 73 дугаар тушаалаар баталсан ”Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлийн гишүүнийг томилох, ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу Аймгийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 198 тоот захирамжаар орон тооны бус 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.
Эрчим хүчний тухай хуульд 2011 онд өөрчлөлт орж Эрчим хүчний зохицуулах хорооноос Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журмыг тогтоож аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2013 оноос орон тооны 1, орон тооны бус 2 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 2015 оны 271 тоот тогтоолоор аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журам шинэчлэгдэн 2016 онд улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсоор хуулийн этгээд боллоо.