Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах нийт 81 тусгай зөвшөөрлийг 27 аж ахуйн нэгжид олгосон байна. Зохицуулах зөвлөл нь Эрчим хүчний тухай хуульд зааснаар аймагтэрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх гол чиг үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох; тухайн орон нутагт олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах;Зохицуулах хорооныбаталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэхэрх үүргүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Тус зөвлөл нь 2016 он гарсаар 15 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 9 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох шийдвэрүүдийг гаргаад байна.