Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулиар болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад заасан үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Аймгийн дулаан үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч аж ахуйн нэгжүүдийн 2 дугаар зөвлөгөөн болно. Тус зөвлөгөөнийг Дулаан үйлдвэрлэгчдийн холбоо, аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн захирал, хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан, нягтлан бодогч нарын дунд Зохион байгуулна. Сургалт зөвлөгөөнийг 2016 оны 04 дүгээр сарын 28-нд болно.